Events

МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР-ийн МЕНТОРУУД БОЛОН МЕНТИЙ НАР ТОДОРЛОО

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хамтран хэрэгжүүлж буй МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР-т оролцох ментор болон ментий нар тодорлоо. 

Энэ удаагийн Менторшип Хөтөлбөрт нийт 33 ментий шалгарсан ба тэдэнд зааж зөвлөхөөр Америкийн шилдэг их дээд сургуулиудыг төгссөн, салбартаа манлайлж буй 18 ментор шалгараад байна. 

Хөтөлбөрийн менторуудтай танилцана уу


Ментий нарын танилцуулгатай танилцана уу

Ментий нарын танилцуулгад ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг нь тусгасан болно. 

Менторшип Хөтөлбөрийн нээлт 2020 оны 10-р сарын 15-нд болно. Хөтөлбөрийн хүрээнд ментий нар менторуудын туршлагаас хуваалцах төдийгүй гадаадад сурахад шаардлагатай мэдлэгийг эзэмшиж, чадварууд болон хувь хүний хөгжлийн олон төрлийн сургалтуудад онлайнаар хамрагдах юм. 

Хүүхдүүдийн ирээдүйн замыг гэрэлтүүлж, хувь хүний хөгжил, ур чадваруудад нь зөвлөх зорилгоор зохион байгуулж буй Менторшип хөтөлбөрт шалгарсан нийт оролцогчиддоо баяр хүргэе!