Events

GO-MASA ЖИЖИГ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА!

2019 оныг АНУ-МУ хоёр орны засгийн газар хамтран “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарласны хүрээнд Америкт төгсөгчдийн холбооноос “GO-MASA” жижиг төслийн уралдааныг төгсөгчдийнхөө дунд зарлаж байна.

АНУ-ын Засгийн газрын богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төгсөгч таныг нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох төслийн саналаа бидэнд ирүүлэхийг уриалж байна.

“GO-MASA” жижиг төслийн уралдааны хүрээнд нийт 7 багийг сонгон шалгаруулж, шалгарсан баг бүрд 1000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох болно.

Төслийн баг бүрдүүлэлт

Төслийн баг нь дор хаяж 2 гишүүнтэй байх бөгөөд хамгийн багадаа АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн богино болон урт хугацааны тэтгэлэгт хамрагдсан 1 төгсөгч байх.

Төслүүдийг дараах сэдвүүдийн хүрээнд сонгон шалгаруулна.

  1. АНУ Монголын Залуучуудын Жил 2019
  2. Боловсрол/соёл
  3. Хэвлэл мэдээлэл
  4. Эрүүл мэнд/спорт
  5. Нийгмийн хөгжил

Сонгон шалгаруулалт, үе шат

  • 2019.09.09-10.13 - Төслийн материал хүлээн авах 
  • 2019.10.13-10.31 - Төслийн сонгон шалгаруулалт

Шалгарсан төслүүдийг 2019 оны 11-р сард зохион байгуулагдах “Америкт төгсөгчдийн чуулга уулзалт”-ын үеэр танилцуулна.

Сонгон шалгаруулалтыг төслийн санаа, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, төслийн төлөвлөгөө, хэрэгжүүлэх бололцоонд үндэслэн хийж 7 багийг шалгаруулна.

Анхаарах зүйлс

  • Өгөгдсөн өргөдлийн болон төсвийн маягтын дагуу төслийн өргөдөл гаргах (өгөгдсөн маягтуудын дагуу бөглөгдөөгүй төслийг уншихгүй болохыг анхаарна уу)
  • Төслийн зорилго, зорилтуудыг сайтар тодорхойлох
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаа 3-12 сарын хугацаатай байх ба төслийн үе шатуудыг тодорхой тусгаж өгөх
  • Cанхүүжилтийг төслийн зорилго, зорилтын хүрээнд зарцуулах;
  • Төсөл хэрэгжүүлэх зардал нь 1000$-аас хэтрэх тохиолдолд үлдсэн зардлыг хэрхэн санхүүжүүлэх талаар тодорхой тусгах; Жич: Төслийн зардал хуваалцсан байдал нь төслийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
  • Төслийн санхүүжилтийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно:
    • Цалин, оффисын түрээс, ба нэмэлт үйл ажиллагааны зардал
    • Тоног төхөөрөмж (автомашин, том оврын техник хэрэгсэл)
    • Архи согтууруулах ундаа, их хэмжээний хоол, зугаа цэнгэл
    • Эрдэм шинжилгээний судалгаа
    • Нийтэд шууд хүрэх үйлчилгээ (жишээ нь: Хүмүүст шууд тараах ном эсвэл эм тариа худалдаж авч өгч болохгүй. Харин сургалт болон ухуулгын ажилд ашиглах ном худалдан авч болно. )
    • Улс төрийн ажиллагааг дэмжих болон эсэргүүцэхэд

*Тодруулах зүйлс байвал бидэнтэй дараах хаягаар холбогдоорой! Танд амжилт хүсье!

Холбоо барих

И-мэйл: masa.mongolia@gmail.com 

Фэйсбүүк: https://www.facebook.com/MASAforDevelopment

Утас: 99103657, 70076296


GO-MASA: GRANTS OPPORTUNITY FOR U.S. EXCHANGE ALUMNI

Do you have an amazing project idea in mind but need funding to get it off the ground? 

Do you have passion to inspire action and drive social impact? 

This is your chance to realize your idea. MASA is excited to call for applications for GO-MASA project competition for grants opportunity among our State Alumni. GO-MASA seeks to promote the U.S-Mongolian year of youth!

We invite all current or past U.S Department of State exchange program participants to submit your ideas to make a positive impact.

“GO-MASA” grants opportunity will fund 7 teams and will fund each team up to 1000 USD.

Who can join?

Form a team, minimum two members including at least one current or past U.S Department of State exchange program participant. This is a great opportunity for you to use your skills and knowledge gained during the exchange experiences.

Your project should address one of the following themes:

  1. Promotion of the U.S. - Mongolian Year of Youth 2019
  2. Education and culture
  3. Media and Journalism
  4. Health and Sport
  5. Community development

Selection criteria and process:

Selected projects will be announced in November 2019 during “National Alumni Conference”

Our judging panel will be reviewing all submissions based on the judging criteria and select 7 winner teams. Proposals will be judged on the idea, impact, project planning and feasibility.

Reminder

  • Apply using the application and budget forms
  • Goal and measurable objectives
  • Project timeline should be from 3 to 12 months and clearly identify project steps
  • Reasonable costs that align with the project goal and objectives
  • To clearly identify any applicable cost-sharing; Note: Cost-sharing will be an advantage in the application selection criteria
  • Funds cannot be used to pay for:
    • Airfare to/from the United States or activities taking place within the United States.
    • Sustained staff salaries, office space, and overhead/operational expenses.
    • Large items of durable equipment (vehicles, large mechanical equipment).
    • Alcohol, excessive meals, refreshments, or entertainment.
    • Academic research.
    • Provision of direct social services to a population (i.e. funding cannot be used to buy books or medicine to give to a community. However, funding can be used to purchase books that will be used in a training or awareness campaign.)
    • Support or opposition of partisan political activity.

*Do not hesitate to reach out to the MASA team for more information using one of these outlets. Good Luck!

Contact us

E-mail: masa.mongolia@gmail.com

Facebook: https://www.facebook.com/MASAforDevelopment 

Phone: 99103657, 70076296