Events

“ESSAY CONSULTATION PROGRAM”-ын бүртгэл эхэллээ

Та АНУ-ын их дээд сургуульд материал илгээхээр эсээгээ бичиж, эсээндээ хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй будлиж явна уу. Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай!

MASA   буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA   Mongolia  хөтөлбөр  хамтран   АНУ-ын   их,   дээд сургуульд элсэхээр бэлдэж буй элсэгч нартаа зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх  “College Essay Consultation Program”-г онлайнаар эхлүүллээ.

КОВИД-19 цар тахлын “Хатуу хөл хорионы   дэглэм” -рүү шилжсэн эдгээр өдрүүдэд өөрсдийн эсээгээ хэнээр, хэрхэн хянуулж зөвлөгөө авах вэ гэж сандрах хэрэггүй боллоо.  

Хөтөлбөрт эсээгээ 2020 оны 11 сарын 18-наас 24-ний   өдрийг   дуустал   онлайнаар илгээгээрэй.

Америкт төгсөгчид таны эсээг уншаад 2020 оны 11 сарын 25 өдрөөс эхлэн 12 сарын 9 өдөр хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд эссе тус бүрт зөвлөгөө өгөх болно. Хөтөлбөрт эсээгээ амжиж ирүүлсэн оролцогч нарыг бид эсээнд зөвлөгөө өгөх Америкт төгсөгчидтэй холбох төдийгүй Америкт төгсөгчдийн эсээгээ амжилттай бичиж АНУ-ын их дээд сургуульд тэнцсэн туршлагаас нь  хуваалцах боломжтой юм.

Эсээндээ зөвлөгөө авахыг хүсвэл энд дарж бүртгэлийн мэдээллийг бөглөөд эсээгээ хамт илгээнэ үү.