Events

EБС-ИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН "ENRICHMENT PROGRAM" АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors - Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага, Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын Зөв Тусгал холбоо хамтран улсын болон хувийн бүх ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан зохион байгуулж буй "ENRICHMENT PROGRAM" албан ёсоор эхэллээ. 

ЕБС-ийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих хөтөлбөрт Монгол улсын өнцөг булан бүрээс олон материал ирснээс 500 багшийг сонгон авч хөтөлбөрийн эхний шат болох уншлагын марафон эхэллээ. 

Шалгарсан 500 багш тус бүрд Xreading цахим номын сангийн нэг сарын үнэгүй эрх олгосон бөгөөд багш нар маань номоо уншиж марафондоо идэвхтэй оролцоод эхэлжээ. Уншлагын марафон 21 хоног үргэлжилж 2020 оны 11 сарын 11-ны өдөр дуусна. Тус марафонд амжилттай оролцсон багш нарыг шалгаруулж дараагийн шатны "Америкт сурах 5 алхам" цогц сургалтад хамруулах болно. 

Шалгарсан 500 багшид имэйлээр мэдэгдсэн тул та имэйлээ шалгаарай. Хэрэв имэйл ирээгүй бол spam-аа ч бас шалгахаа бүү мартаарай.

Англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих "Enrichment Program"-ийн эхний шат болох уншлагын марафонд оролцож буй 500 багшдаа амжилт хүсье!

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаараас лавлана уу.

                                                                                                                       MASA&EducationUSA Mongolia: 70174414

                   Lingors: 7505 9025