Events

ENRICHMENT хөтөлбөрийн нэгдүгээр шатны ТОП-20 багш тодорлоо

Америкт төгсөгчдийн холбоо MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors, Монголын Хил Хязгааргүй Уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын "Зөв Тусгал" холбоо хамтран улсын болон хувийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарт зориулсан “Enrichment Program” зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн нэгдүгээр шат болох уншлагын марафон өндөрлөж хөтөлбөрийн 2-р шат болох “Америкт сурах 5 алхам” сургалт эхлэхэд бэлэн боллоо. 

Эхний шатанд нийт 500 багш оролцсон бөгөөд идэвх, зүтгэл, хурд, чадвараараа ЕБС-ийн англи хэлний багш нараа манлайлсан ТОП-20 багштай танилцана уу.  




Тус уншлагын марафонд тэргүүлсэн ТОП-20 багшид болон идэвхтэй оролцож, бариандаа амжилттай орсон нийт багш нартаа баяр хүргэе!

Англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих тус хөтөлбөрийн 2-р шат болох  “Америкт сурах 5 алхам” сургалт 2020 оны 11 сарын 10-нд эхэлнэ. Mонгол дахь Америкт төгсөгчдийн холбоо MASA, болон EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран тус сургалтыг 4 долоо хоногийн турш зохион байгуулна.

Сургалт онлайнаар дараах хуваарьтай явагдана. 

  • Топ 20 багшид зориулсан тусгай хөтөлбөр пүрэв гариг бүрийн 12:00 - 13:30 цагт Zoom-ээр зохион байгуулна.
  • Нийт багш нарт зориулсан лекц мягмар гариг бүрийн 12:00 - 13:00 цагт

Дараах холбоосуудыг ашиглана сургалтуудад хамрагдана уу. 

  • Топ 20 багшид зориулсан тусгай хөтөлбөрт оролцох холбоос:  https://zoom.us/j/98338711751  Meeting ID: 983 3871 1751
  • Нийт багш нарт зориулсан лекцэд оролцох холбоос:  https://zoom.us/j/98338711751     Meeting ID: 983 3871 1751



                                                                                            Дэлгэрэнгүй мэдээллийг 70174417 дугаараас лавлана уу.