Events

EРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН "ENRICHMENT PROGRAM" ЗАРЛАГДЛАА.

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors - Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага, Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын Зөв Тусгал холбоо хамтран улсын болон хувийн бүх ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт зориулан "ENRICHMENT PROGRAM" зарлаж байна. 

Тус хөтөлбөр 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний шатанд нийт 500 багшийг өргөдлийн маягтад үндэслэн шалгаруулж уншлагын марафонд оролцуулна. Эхний шатнаас шилдэг 20 багшийг шалгаруулж EducationUSA Mongolia хөтөлбөрийн "Америкт суралцах 5 алхам" сургалтад сарын турш хамруулж Америкт боловсрол эзэмшихэд шаардлагатай бүхий л мэдээллээр хангах юм. 

Хөтөлбөрт оролцсоноор дараах давуу талуудтай

  • Лингорсын цахим номын санг сарын турш үнэ төлбөргүй ашиглах эрх нээгдэж, уншлагын марафонд оролцох боломжтой болно. 
  • Уншлагын марафонд шалгарсан 20 багш Америкт суралцах 5 алхам цогц сургалтад сарын турш хамрагдана. 
  • Хөтөлбөрийн хоёрдугаар шатанд амжилттай оролцсон багш нарт АНУ ЭСЯ болон зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан гэрчилгээг гардуулах болно. 

Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх вэ?

Хөтөлбөрт бүртгүүлэхдээ өргөдлийн маягтыг заавал бөглөнө. 

Дээрх өргөдлийн маягт нь асуултууд болон эссэнээс бүрдсэн болно. 

Англи хэлний багш нарт зориулсан энэхүү хөтөлбөрт 2020 оны 10 сарын 11 өдрөөс өмнө  амжиж бүртгүүлээрэй!

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаараас лавлана уу.

MASA&EducationUSA Mongolia: 70174414

Lingors: 7505 9025