universities

Columbia University

1754 онд Хааны Коллеж нэрээр Хаан Жорж II-н Дээдсийн Тунхаг бичгийн дагуу үүсгэн байгуулагдсан  нь Нью Йорк мужийн хамгийн эртний их сургууль бөгөөд АНУ дахь хамгийн урт түүхтэй их сургуулиудын нэг билээ. Түүний гол таних тэмдэг бол тус их сургуулийн төв захиргааны байраар ажиллаж буй Ромын Классик загвараар баригдсан Лоу Нэрэмжит Номын Сан юм.

Нью Йорк хотын Броадвэй дахь өөрийн үндсэн их сургуулийн адилаар Колумбиа нь Манхаттанаас гадуур хоёр өөр байрнуудтай: өндөр хүчин чадалтай туршилтын биет болон цөмийн физикийн судалгааны төв болох Нью Йоркийн Ирвингтонд байдаг Невис Лабораториуд болон Нью Йоркийн Далисуйдс дахь Ламонт-Дохерти Дэлхийн Ажиглалтын байр.

1901 он буюу Нобелийн шагналыг анх өгч эхэлсэн оноос хойш 80-с олон Колумбиа Их Сургуулийн үндсэн болон туслах ажилчид ба төгсөгчид нь Нобелийн шагналыг хүртэж байжээ. Тэдгээрийн тоонд химич Роберт Лефковитз, эдийн засагч Жозеф Стиглитз болон 2009 онд Энх Тайвны Шагналыг хүртсэн АНУ-н Ерөнхийлөгч Барак Обама нар ордог байна.

Мөн түүнчлэн Колумбиа нь АНУ-н Александр Хамильтоны үүсгэн байгуулагч, АНУ-н ерөнхийлөгч асан Теодор болон Франклин Рузвельт нар болон Жэйк Жиллинхаал, Кэйти Холмс болон Жосеф Гордон-Левитт гэх мэтчилэн нэртэй жүжигчдийг сургаж байжээ. Уг хувийн судалгаанд үндэслэсэн их сургууль нь 20 сургууль (архитектур, төлөвлөлт болон хадгалалт, бизнес, Еврей бурхны номлолын семинар болон хууль) болон хот даяар тархсан 23 номын сангуудтай билээ. Анагаахын төвийн судалгаанууд нь жил бүр 600 сая гариу доллароос олдог байна.

Тус сургуулийн технологи шилжүүлэлтийн оффис болох Колумбиа Технологийн Эрсдэл Хариуцсан Байгууллага нь жил бүр 400-с олон шинэ бүтээлүүдийг зохицуулдаг бөгөөд Колумбиагийн технологиудад суурилсан 150 гаруй гараагаа дөнгөж эхэлж буй компаниудыг бий болгоход том нөлөө үзүүлжээ.

Тухайн их сургууль нь дэлхий нийтийн асуудлуудыг сайн таньж мэдэхийн тулд их сургуулийн ажилчид, оюутнууд болон төгсөгчид хоорондын хамтын ажиллагааг дэмжихийг зорьдог есөн Колумбиа Дэлхий Нийтийн Төвүүдтэй билээ. Эдгээр нь Хятад, Иордан, Турк, Энэтхэг, Франц, Чили, Бразил болон Нью Йорк Хотуудад байрладаг байна. 2014-15 онуудад тус их сургуулийн нийт хандивын хэмжээ 9,6 тэрбумыг давсан билээ.

Лий Болингер 2002 онд Колумбиа Их Сургуулийн 19 дэх захирал болсноор түүнийг Айви Лийгийн институтийн хамгийн урт хугацаанд ажилласан хүн болгож байгаа билээ.