EnglishМонгол
 
 
   
 
  Home page » News
Wednesday, September 20, 2017   
 
Home page
About Us
International Exchange Alumni
Membership
How to Partner | Contact Us
Scholarships, Fellowships and Grants
Activities
News
International Exchange Alumni Newsletters
Alumni story
Photo gallery
Activities-stories
Төслийн уралдаан (AEIF)
 
Манай төгсөгчид Америкийн ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлагуудын хамт Тусгаар Тогтнолын баярыг тэмдэглэлээ
АНУ-ын тусгаар тогтнолын 234 жилийн түүхт ойг тохиолдуулан Улаанбаатар дахь ЭСЯ 7 сарын 2-ны Баасан гарагт хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ. Тус хүлээн авалтад 400 гаруй хүндэт зочид уригдсанаас Монгол улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, хувийн болон нийтийн хэвшлийн төлөөлөгчид, ЭСЯ-тай хамтран ажилладаг түншүүд, мөн АЗГХХ монголчууд морилон ирсэн байлаа. Хүндэтгэлийн ажиллагааг нээж Элчин сайд Эдлтон үг хэлэхдээ, энэхүү баярт үйл явдал нь сүүлийн жилүүдэд улам бүр өсөн нэмэгдэж буй Америк, Монгол хоёр орны харилцааны түүхэн цаг үед болж байгаагаараа онцлог юм хэмээн цохон тэмдэглэсэн юм. Дараа нь УИХ-ын Дэд дарга Америкийн иргэдэд хандан Тусгаар тогтнолын өдрийн баярын мэнд дэвшүүлж, ардчилсан Монгол орны хөгжил дэвшлийн замд Америк орны гүйцэтгэх үүрэг үлэмж чухал болохыг онцлон дурдсан. Баярын үг хэлэхийн урьд Америк, Монголын төрийн дуулалыг АНУ-ын Тэнгисийн цэргийн үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжимчид эгшиглүүлж байлаа.

Энэхүү ёслолын ажиллагаанд манай төгсөгчдийг төлөөлж 20 гаруй хүн оролцсон агаад Америкийн ЗГ-ын хэрэгжүүлэгч байгууллагын ажилтан, албан хаагчид, мөн манай орны Засгийн газар, бизнесийн шилдэг аж ахуй нэгжийн төлөөлөл болсон хүмүүстэй ойртон танилцах, түншлэх бас нэг завшаан болсон билээ.
 
 
© 2007-2011 MASA – Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.