EnglishМонгол
 
 
   
 
  Home page » News
Wednesday, September 20, 2017   
 
Home page
About Us
International Exchange Alumni
Membership
How to Partner | Contact Us
Scholarships, Fellowships and Grants
Activities
News
International Exchange Alumni Newsletters
Alumni story
Photo gallery
Activities-stories
Төслийн уралдаан (AEIF)
 
Глобал ЮГРАД хөтөлбөрийн төгсөгчид туршлагаа хуваалцлаа
ЭСЯ-ны Олон Нийттэй харилцах хэлтэс болон Глобал ЮГРАД хөтөлбөрийн 2008, 2009 оны төгсөгчид хамтран Глобал ЮГРАД 2010 бакалаврын шатны  солилцооны хөтөлбөрт тэнцсэн 9 оюутныг хүлээн авч, эх орноосоо мордохын өмнөх сургалт, уулзалтыг 7 сарын 1-ний өдөр зохион байгуулав.

Өмнөх жилүүдийн хөтөлбөрт оролцож төгссөн оролцогчдоос 6 хүн өөр өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцаж, хэрэгтэй зөвлөгөө өгөхөөр хүрэлцэн ирсэн байлаа. ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Хэлтэсийн дарга Марисса Маурер тус уулзалтанд оролцож, энэхүү нэр хүндтэй хөтөлбөрт шалгарсанд нь баяр хүргэж, АНУ-д суралцах зам мөрт нь амжилт хүссэн юм. Түүний дараа Төгсөгчдийн зохицуулагч Э.Уянга АЗГХХ гэж хэнийг хэлэх, Монгол дахь Төгсөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар, Засгийн газрын хөтөлбөрийг төгсөгчдийн сүлжээ-цахим хуудас түүний олон боломжын талаар тэрчлэн ямар учраас төгсөгчдийн холбооны үйл ажиллагаанд оролцох нь чухал ач холбогдолтой тухай, тэр арга хэмжээнд хэрхэн хувь нэмрээ оруулж болох тухай олон асуудлыг хөндсөн сонирхолтой илтгэл тавьсан юм. Өмнөх жилийнхнээс 2009 оны төгсөгч Мөнх-Оргил, Мөнгөнтуяа нар Глобал ЮГРАД хөтөлбөрт хамрагдсан туршлагаасаа хуваалцаж, илтгэл тавьлаа. Мөнх-Оргилын хувьд Глобал ЮГРАД хөтөлбөрийн тухай товч танилцуулж, Америк оюутны амьдрал, дүнгийн тогтолцоо, ангиа хэрхэн сонгох, бүртгүүлэх, эхний хичээлдээ яаж бэлдэх талаар өөрийн туршлагаа хуваалцсан бол Мөнгөнтуяа шинэлэг, олон талт орчин, нийгэмд олон улсын оюутан болж амьдрахад ямар байдаг талаар ярьж, өндөр ачаалалтай амьдралд дасах зохицох, сонирхолтой ч бас цаг зав хомс оюутны хотхоны амьдрал, олон нийтийн төлөөх ажилд оролцох, эх орноо эгэлгүй соёлоо өөр өөр орны залуусын дунд нүүр бардам төлөөлөх тухай сонирхолтой яриа өрнүүлсэн.

Үүнээс гадна 2009 оны төгсөгч Өлзиймаа туршлагаа ярьж, “мэргэн санааны ундарга болсон” өөрийн алдарт тэмдэглэлээсээ үнэхээр үнэтэй, сонин содон зөвлөгөө өгч байлаа. Тэрээр Америк орноор найзуудтайгаа аялах, мэргэжлийн дадлага хийх газраа сонгох арга замуудын талаар амттай яриа өрнүүлж, хэл яриа, байгаа байдлаараа бусдыгаа хөгжөөгөөд авсан. Дээр нь ЮГРАД хөтөлбөрийн урьд жилүүдийн бусад төгсөгчид болох Уянга, Номин, Хүслэн нар суралцахаар мордох гэж буй шинэхэн оролцогчдод үнэтэй санал, зөвлөгөөг харамгүй өгч, тус тусын сурч байсан Америкийн их сургуулийн талаар хэрэгтэй мэдээллийг залгамжлан явах гэж буй  “дүү нэр”-тэй өгч байлаа. Энэ үеээр бүх л төгсөгчид урлаг соёлын арга хэмжээнд улс орноо төлөөлөх хэрэг гарахад урьд нь чамбай бэлдсэн илтгэл, урлагийн үзүүлбэртэй байхын чухлыг онцлон хэлж байсан юм. Уулзалт нөхөрсөг уур амьсгалтай болсон бөгөөд пицца идэж, ундаа уух зуураа бие биетэйгээ дотно яриа өрнүүлж, холбоо барих хаягаа ч солилцож харагдсан. Уулзалтын эцэст манай төгсөгчид ч, шинээр оролцох гэж буй оюутнууд ч бие биетэйгээ уулзан танилцаж, мэдлэг туршлагаа хуваалцах завшаан олгосонд  талархаж буйгаа илэрхийлсэн юм.
 
 
© 2007-2011 MASA – Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.