EnglishМонгол
 
 
   
 
  Home page » News
Wednesday, September 20, 2017   
 
Home page
About Us
International Exchange Alumni
Membership
How to Partner | Contact Us
Scholarships, Fellowships and Grants
Activities
News
International Exchange Alumni Newsletters
Alumni story
Photo gallery
Activities-stories
Төслийн уралдаан (AEIF)
 
Элчин сайд АЗГХХ-тай уулзлаа
ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Хэлтэсээс 4-р сарын 18-нд АНУ-ын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрийг төгсөгчдийн хүлээн авалтыг Элчин сайд Жонатон Эдлтон болон бусад байгууллагын төлөөлөл, Олон улсын хөгжлийн агентлаг, Мянганы сорилтын сан, Энх тайвны корпусын удирдах ажилтануудтай хамтран зохиолоо.Хүлээн авалтыг Элчин сайд Эдлтон, түүний гэргий Фиона Эдлтон нар өөрийн гэртээ зохиож, 50 гаруй төгсөгчид оролцжээ.

Энэхүү үйл явдал нь АЗГХХ-ын Монгол дахь холбооны үйл ажиллагааг таниулах, төгсөгчдийг өөр хоорондоо уулзаж, нөхөрлөх боломж бүрдүүлэхийн сацуу холбооныхоо зорилго чиглэлийг тайлбарлаж, АНУ-ын ЗГ-ын Хэрэгжүүлэгч Агентлагууд хийгээд төгсөгчдийн холбооны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг давхар зорилгыг дэвшүүлсэн чухал уулзалт болсон юм. 

Уулзалтын үеэр төгсөгчдийн холбооны гишүүн Гантуяа холбооныхоо талаар, тэр дундаа өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан англи хэлний сургалт, АНУ-ын боловсролын яармаг, Америк, Монголын баярын өдрүүдийг тохиолдуулан төгсөгчид, ЗГ-ын бусад байгууллагын америк ажилчдыг урин оролцуулдаг хоол хийх цуврал нэвтрүүлэг зэргийн талаар сонирхолтой илтгэл тавьж, эцэст нь төгсөгчдийн холбооны үйл ажиллагааны талаарх гарын авлага, материал тараалаа. Мөн энэ үдэш, Элчин сайд Эдлтон, Олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Марисса Маурерын хамт Глобал ЮГРАД зэрэг хөтөлбөрийн шинэхэн төгсөгчдийн дипломыг гардуулсан юм. Энэ үеэр Элчин сайд хэлэхдээ Америк, Монгол хоёр орны хооронд таван үндсэн чиглэлээр хамтын ажиллагаа хөгжиж байгааг дурьдаад тэр дундаас хүнд тулгуурласан харилцаа нь хамгаас чухал гээд “… Ийм харилцаа, хамтын ажиллагаа нь манай хоёр орны үр дүнтэй, өнө удаан орших харилцааны үндэс суурь болох учиртай юм” хэмээн онцолжээ. Тэрээр цааш хэлэхдээ энэ учир АНУ-ын ЗГ-ын солилцооны хөтөлбөрт хамрагдагсад тэрхүү харилцааг бэхжүүлэх, хоёр орны хооронд соёлын элч байх чухал үүрэг ноогддогийг цохон тэмдэглэсэн юм.

Хүрэлцэн ирсэн зочид өөр хоорондоо танилцан түншлэж, төгсөгчдийн холбооны талаар олон зүйл мэдэж авсандаа олзуурхаж байсан төдийгүй, элчин сайд, бусад байгууллагын төлөөлөл, Фулбрайтын ахлах мэргэжилтэнгүүдтэй уулзах боломж олгосонд талархалаа илэрхийлж байлаа. Хүлээн авалтын үеэр АЗГХХ-ын сүлжээ болох цахим хуудасны талаарх гарын авлага болон Фулбрайт хөтөлбөрийн тайлан мэдээ, бусад орны төгсөгчдийн холбооноос эрхэлдэг тогтмол хэвлэлүүдийг бэлдэн тарааж байв. Зочид өөр хоорондоо танилцан яриа өрнүүлсээр, бас хатагтай Фиона Эдлтоны зочломтгой занд талархаж, түүний бэлдсэн гарын бялууг амтархан идсээр гурван цаг гаруй саатаж, энэ өдрийн хүлээн авалт өндөрлөсөн.
 
 
© 2007-2011 MASA – Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.