EnglishМонгол
 
 
   
 
  Home page » News
Wednesday, September 20, 2017   
 
Home page
About Us
International Exchange Alumni
Membership
How to Partner | Contact Us
Scholarships, Fellowships and Grants
Activities
News
International Exchange Alumni Newsletters
Alumni story
Photo gallery
Activities-stories
Төслийн уралдаан (AEIF)
 
Америкт төгсөгч монголчуудын холбооны үндэсний 2 дахь уулзалт болно

Америкт төгсөгч монголчуудын “Хөгжлийн Элч” (ХЭ) Холбоо нь хоёр жил тутамд чуулга уулзалт зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн уулзалт “Хүсэл Тэмүүллээр Жигүүрлэн Хамтын Хүчээр Хөгжлийн Өөд” гэсэн уриан дор 11 дүгээр сарын 23 буюу энэ Бямба гаригт зохион байгуулагдах гэж байна. Хуралд УИХ-ын дарга З.Энхболд, АНУ-аас МУ-д суугаа Элчин сайд, хатагтай Пайпэр Кэмбэлл, ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Албаны дарга хатагтай Аллисон Алжио, мөн тус холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар оролцож үг хэлэх ба тус тусын салбартаа эерэг өөрчлөлтийн үрийг түгээж яваа онцлох төгсөгчид туршлагаа хуваалцана. Мөн хурлын үеэр өнгөрөгч хоёр жилд хийгдсэн холбооны ажлыг хэлэлцэж, шинээр сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлийг танилцуулан, ирэх хоёр жилд хийх ажлынхаа талаар зөвлөлдөнө.

ХЭХолбоо нь Америкийн засгийн газрын тэтгэлгээр АНУ-д суралцсан монголчуудын санаачлагаар байгуулагдсан төрийн бус, сайн дурын байгууллага бөгөөд 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Америкийн хооронд дипломат харилцаа үүссэнээс хойших хугацаанд АНУ-ын засгийн газрын тэтгэлээр 1000 гаруй монголчууд урт болон богино хугацааны хөтөлбөрт хамрагдан Америк улсад суралцсан байдаг. Уг холбооны гол зорилго нь Америкт төгссөн нийт монгол залуусыг эгнээндээ нэгтгэн өөрсдийн сурч мэдсэнээ эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зориулж, хамтын хүчээр нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авч ирэхэд оршиж байгаа юм.

  • Хэзээ: 2013 оны 11 дүгээр сарын 23 ны 13.00 – 17.00 цагийн хооронд
  • Хаана: Блю Скай цамхагийн 3-р давхар, Даймонд хүлээн авалтын танхим

ХЭХолбооны өнгөрөгч хоёр жилд хийсэн ажлаас ХЭХолбоо нь аливаа туршлага мэдлэг нь бусадтай хуваалцаж гэмээ нь илүү утга учиртай байдаг, мөн тэрхүү туршлага мэдлэгээ бусдын сайн сайхны төлөө зориулж гэмээ нь бүр ч илүү үнэ цэнийг олдог гэж үздэг. Тиймээс ч өнгөрсөн хоёр жилд тус холбоо нь өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах, тэдний талаар нийгэмд зөв эерэг ойлголт төрүүлэхэд чиглүүлсэн. Үүний хүрээнд хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал:

  1. Трай Эйша (Try Asia) хэмээх олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн аялалыг эх орондоо анх удаа Түгээмэл Хөгжил Бие Даан Амьдрах Төвтэй хамтран зохион байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх зөв ойлголт хандлагыг нэмэгдүүлэх бөгөөд 2011 оны 6-р сард манай улсад азийн 7 орны 130 гаруй оролцогчид Монгол орны 7 аймаг хотуудаар аяласан билээ. Уг аялалыг зохион байгуулахад шаардлагатай нийт 15 сая төгрөгийг ХЭХолбоо нь хөрөнгө босгон цуглуулж хандивласан.
  2. “Бид Чадна” төсөл нь нийгэмд, тэр дундаа бизнесийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар эерэг ойлголт бүрдүүлж тэдний ажил эрхлэлтийг дэмжих зорилготой юм. Төслийн гол санаа нь ажил олгогч болон ажил хайж буй чадвартай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд гүүр болж тэднийг хооронд нь зуучлахад оршино. “Бид Чадна” төсөл хэрэгжихээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд зуучлах цахим талбар огт байгаагүй юм. ХЭХолбооны ТУЗ 2011 онд энэхүү төслийн санаагаа АНУ-ын Төрийн Департаментад илгээж 30,000 ам.долларын санхүүжилт авч чадсан билээ. Төсөл нь одоо цааш өргөжин бие даасан төрийн бус байгууллага болон ажиллаж байна.
 
 
© 2007-2011 MASA – Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.