EnglishМонгол
 
 
   
 
  Home page » News
Wednesday, September 20, 2017   
 
Home page
About Us
International Exchange Alumni
Membership
How to Partner | Contact Us
Scholarships, Fellowships and Grants
Activities
News
International Exchange Alumni Newsletters
Alumni story
Photo gallery
Activities-stories
Төслийн уралдаан (AEIF)
 
Фулбрайтын Англи Хэлний Туслах Багшийн Хөтөлбөр (ETA)

Өргөдөл шалгаруулж авна! 

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яам 2012-2013 оны хичээлийн жилд Фулбрайтын англи хэлний туслах багш нарыг (ETA)  ажиллуулах сонирхолтой боловсролын байгууллагын өргөдлийг хүлээн авч эхэллээ. Улаанбаатар хотын бүх их дээд сургууль, харъяа тэнхим Англи хэлний туслах багш нарыг хүлээн авч ажиллуулахад өргөдөл гаргах эрхтэй.

Фулбрайт ETA Хөтөлбөр нь АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, Соёлын Хорооноос санхүүжүүлдэг бөгөөд америк багш нарыг Монголын их дээд сургуульд ажиллуулж, тэднээр дамжуулан соёл ын харилцаа, хамтын ажиллагааны нөөц боломжийг  өргөжүүлэхийг эрмэлздэг билээ. Фулбрайтын англи хэлний туслах багш нар нь англи хэлний сургалтыг эрчимжүүлэхэд гар бие оролцохын зэрэгцээ өөрийн орны соёлыг танин мэдүүлэхэд хүчин чармайлт тавьж ажилладаг. Түүнээс гадна энэхүү хөтөлбөр нь  Америк туслах багш нарын хувьд ч өөр өөр соёлын орчноос ихийг сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх, олон улсын боловсролын туршлага судлах боломж олгодог юм.

Фулбрайт ETA туслах багш нар нь бакалаврын зэргээ хамгаалсан их дээд сургуулийн шинхэн төгсөгчид байдаг ба, тэд соёлын элчийн хувиар Монголын их дээд сургуулийн англи хэлний сургалтанд өөрийн хувь нэмэр оролцоог бий болгож, дэмжин хамтран ажиллах хүсэлтэй байдаг юм. Мөн эдгээр англи хэлний туслахууд нь мэргэжлийн багш нар бус тул, тухайн хүлээн авах сургуулийн багш нараас багшлах арга зүй болоод бусад заах арга барилыг сурч, туршлага судлахыг эрмэлзэн.   

Хүлээн авах сургууль дараах шалгуурыг хангасан байна:

-          Магадлан итгэмжлэгдсэн Монголын их дээд сургууль /боловсролын байгууллагын салбар, тэнхим байх

-          Сургууль болон англи хэлний сургалт/тэнхмийн талаар ерөнхий мэдээлэл, ETA туслах багшаас ямар туслалцаа, дэмжлэг хүлээж буйг тус тус багтаасан төслийн санал боловсруулах

-          Хүлэн авагч сургуулиууд нь ETA багш нарт Монгол хэл, соёлын хичээлийг тодорхой цагаар заах  үүргийг хүлээх ба чухам ямар төрлийн хичээл, хөтөлбөр гаргах боломжтойгоо төслийн саналд дэлгэрэнгүй тодорхойлно уу.

-          ETA багш нарыг хичээлийн жилийн туршид тохиромжтой орон байраар хангах (санал болгох  байрыг тодорхой дүрсэлж бичнэ үү ), эсвэл тухайн сургуулийн санал болгосон байр шаардлагад нийцэхгүй тохиолдолд ETA туслах багшид тэтгэмж олгох (олгох боломжтой тэтгэмжийн дээд хэмжээг бичнэ үү)

-          ETA багш нарын виза, Монголд ирсэн болон оршин суух бүртгэлийг Гадаадын Иргэн Харъяатын Албанд хандан зохицуулах

-          ETA туслах багшийг сургуулиас дааж авах зөвлөгч багшийг томилсон сургуулийн/салбар сургуулийн захирлын тодорхойлолт ( дааж авах багшийн холбоо барих мэдээллийг оруулна уу)

-          ETA багш хүлээн авхаар шалгарсан тохиолдолд АНУ-ийн элчин сайдын яам, хүлээн авагч сургууль болон ETA ийн гурвалсан гэрээнд гарын үсэг зуру тус тусын үүрэг хариуцлагыг баталгаажуулна.        

ETA багш нар дараах байдлаар хүлээн авагч сургуулиа дэмжин ажиллана:

Долоо хоногт 20 цагаас илүүгүй хичээл заах бөгөөд бусад үед хичээлийн бэлтгэл хангана. Хичээлээс гадуур хэлний сургалттай холбоотой төрөл бүрийн соёлын арга хэмжээг оюутны дунд зохион явуулна. Сургууль тус бүр ганцаар болон хамтран багшлах аргыг өөр өөрөөр хослуулан хэрэглэдэг тул энэ нь тухайн сургуулийн боломж нөхцөл, туслах багшийн ерөнхий мэдлэг, чадвараас хамаарч харилцан адилгүй байж болно.

Сонирхож буй сургууль/тэнхим төслийн саналаа 2012 оны 3-р сарын 26-ны ажлын өдөрт багтаан АНУ-ын ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Хэлтэсийн pao@usembassy.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Цаасан өргөдөл хүлээн авахгүйг анхаарна уу. 

Сонгогдсон их дээд сургууль ЭСЯ-тай ETA туслах багшийг хүлээн авах эрхийн гэрээг үзэглэнэ.  

АНУ-ын ЭСЯ Монгол Улс

Бага тойрог, 11-р хороолол

Улаанбаатар хот

Утас: 312372,  329095, дотуур утас 4424 & 4729

Цахим шуудан: pao@usembassy.mn

 
 
© 2007-2011 MASA – Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.