EnglishМонгол
 
 
   
 
  Home page » News
Wednesday, September 20, 2017   
 
Home page
About Us
International Exchange Alumni
Membership
How to Partner | Contact Us
Scholarships, Fellowships and Grants
Activities
News
International Exchange Alumni Newsletters
Alumni story
Photo gallery
Activities-stories
Төслийн уралдаан (AEIF)
 
Фулбрайт бүс нутгийн хамтын ажиллагаа: Фулбрайт профессор Хонг Kонгоос Монголд зочиллоо.

2010 оны 11 сарын 10-14 өдрүүдэд Техас мужын Аустин коллежийн Түүхийн профессор доктор Jacqueline M. Moore Хонг Конгоос Монголын АНУ-н ЗГ-н тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдын хүсэлтээр ирж туршлага хуваалцлаа.

Тэрээр МУИС-н Гадаад Хэл Соёлын сургууль болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулиудад зочилж 2 сургуулийн удирдлага болоод ажилтануудтай уулзан ярилцав.

Хонг Конг-д хийгдэж буй Ерөнхий боловсролын шинэчлэл төсөл  болон түүний өөрийн улсын институцаас олж авсан мэдлэгийн хүрээнд лекц тавина уу гэсэн “Америкийн Монгол Судлал” төвөөс гаргасан урилгыг мөн тэрээр хүлээн аван лекц уншсан бөгөөд энэ нь амжилттай болж өнгөрсөн байна.

2010 оны 11 сарын 13-ны өдөр доктор Мүүр Монгол оронд судлаачаар ирсэн доктор Candice Kaye, болон FLTA, SUSI, and Humphrey хөтөлбөрүүдийн оролцогч нартай уулзан сонирхолтой яриа өрнүүллээ. Тэд УБ хотын Нацагдоржийн нийтийн номын сан-д байрлах Америкийн соёл мэдээллийн төвийн байранд уулзан боловсролын салбарын хөгжил болоод шинэчлэлтийн талаар ярилцсан байна. Уулзалтын үеэр орон орны боловсролын салбарын ялгаатай байдал болон гадны оронд багшлах туршлага зэргийг хуваалцан санал солилцлоо. 

Доктор Мүүр Хонг Конг-д явагдаж буй боловсролын шинэчлэл төсөл болоод өөрийн оролцож буй Фулбрайт хөтөлбөрийн талаар, харин доктор Каэй Монголд судлаачаар ажиллаж буй хугацаандаа хуримтлуулсан туршлага болоод Монгол орны ерөнхий боловсролын системийн талаарх өөрийн ажиглалтыг тус тус хуваалцлаа.

Монголын их сургуулиуд одоогоор сургалтын арга барилын шинэчлэлт хийгдэж илүү оюутан төвтэй сургалтын загварт шилжиж байгаатай холбогдуулан тус уулзалтад оролцсон солилцооны хөтөлбөрийн багш нар Америкаас ирсэн 2 профессорт өөрсдийн туршлагыг хуваалцаж байгаад талархсанаа илэрхийлэв. Хүмүүнлэгийн ухааны хамт олон доктор Мүүрийн зочлолын үр зүнд өөрсдийн 6 ажилтнаа Хонг Конг руу 5 хоногийн хугацаатай явуулахаар шийдсэн бөгөөд зорилго нь институц болон сургалтын шинэчлэлтийн үйл ажиллагаатай танилцах явдал юм.  

 
 
© 2007-2011 MASA – Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.