EnglishМонгол
 
 
   
 
  Home page » News
Wednesday, September 20, 2017   
 
Home page
About Us
International Exchange Alumni
Membership
How to Partner | Contact Us
Scholarships, Fellowships and Grants
Activities
News
International Exchange Alumni Newsletters
Alumni story
Photo gallery
Activities-stories
Төслийн уралдаан (AEIF)
 
АНУ-ын ЗГ-н Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбоо шинэ удирдах зөвлөлөө сонголоо

2011 оны 2 сарын 16 ны өдөр АНУ-н Элчин Сайдын яам АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбоо буюу “Хөгжлийн элч” байгууллагын шинэ удирдлагатай уулзалт зохион байгууллаа.  Уулзалтын үеэр “Хөгжлийн элч” байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ХАС Лизинг-н захирал, 2002 оны USAID-н солилцооны хөтөлбөрийн оролцогч ноён Жаргалсайхан “Хөгжлийн элч” байгууллагын шинэ Ерөнхийлөгчөөр , мөн 2005 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч, “Таван Богд” Групп-н Бизнесын хөгжлийн захирал хатагтай Гантуяа дэд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдлоо. Шинэ удирдах зөвлөл нь Фулбрайт, Хамфрэй, Олон Улсын Зочлолын Хөтөлбөр, Юград, Айова зохиолчдын хөтөлбөр, мөн USAID гэх зэрэг олон төрлийн тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрт оролцогчдоос бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй

Уулзалтыг нээж АНУ-н Элчин Сайдын Яамны Олон Нийттэй Харилцах албаны дарга Марисса Маурэр халаагаа өгж буй Ерөнхийлөгчид болон удирдах зөвлөлийн гишүүдэд баярласнаа илэрхийлэн тэдний ажил үйлсийг магтан сайшаан, шинэ Ерөнхийлөгч болоод шинэ удирдлагын гишүүдэд ажлын өндөр амжилтыг хүсэж ирээдүйн үйл ажиллагаанд АНУ-н элчин сайдын яамтай хамтран ажиллахыг урьсан байна. Уулзалтын үеэр шинэ удирдах зөвлөлийн гишүүд холбооныхоо гол үйл ажиллагааг тойм ярьж, ихэнх гишүүдийн саналын дагуу нэг салбарт анхаарлаа хандуулж түүнд өөрчлөлт оруулахыг голчилж үзлээ.  Холбооны урьд өмнөх үйл ажиллагааны туршлагыг үндэслэн тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг илүүд авч үзэн цааш энэ тал дээр үйл ажиллагаа явуулж нээлттэй Монгол орныг бий болгохоор зорьж байна. “Хүн бүхэнд тэгш боломж” гэдэг нь Америкад суралцсан хүн бүхний харж мэдэрч байгаа зүйл бөгөөд үүнийг Монгол орондоо авчран нэвтрүүлэх нь Америкийн нэгдсэн улсад ЗГ-н тэтгэлэг солилцооны хөтөлбөрөөр сурсан хүн бүхний хийх ёстой зүйл юм. Хэдийгээр, удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн үндсэн ажилтай боловч, тэд Холбоо болон Холбооны зүгээс зохион байгуулагдаж буй үйл ажиллагаануудад оролцон цаг заваа зарцуулахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Энэхүү уулзалт нь нэгдүгээр сард болсон Америкад суралцан төгсөгчидын анхны уулзалт хурлын үр дүн бөгөөд Элчин Сайдын Яамныхан сонгогдсон 15 гишүүддээ баяр хүргэж ирээдүйд хамтран ажиллахыг хүсэн хүлээж байгаагаа мэдэгдлээ.

 
 
© 2007-2011 MASA – Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.