EnglishМонгол
 
 
   
 
  Home page » News
Wednesday, September 20, 2017   
 
Home page
About Us
International Exchange Alumni
Membership
How to Partner | Contact Us
Scholarships, Fellowships and Grants
Activities
News
International Exchange Alumni Newsletters
Alumni story
Photo gallery
Activities-stories
Төслийн уралдаан (AEIF)
 
Америкаас МУ-д суугаа элчин сайд ноён Эдлтон АНУ-ын ЗГ-н Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбооны шинэ удирдах зөвлөлтэй уулзлаа

2011 оны 2 сарын 28-ны өдөр Элчин сайд ноён Жонатан Эдлтон АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбоо буюу “Хөгжлийн Элч” төрын бус байгууллагын шинэ удирдах зөвлөлийг өргөөндөө хүлээн авч уулзалт хийлээ. Элчин сайд тухайн холбооны анхдагч гишүүд буюу холбоог санаачлагчдад баяр хүргэхийн зэрэгцээ, шинэ удирдах зөвлөл болон Холбооны Ерөнхийлөгчид цааш цаашдын ажлын өндөр амжилт хүсэж тэдний ажлын бүтээцийг сайшаан магтлаа.  Элчин сайд уг уулзалтын үеэр өөрийн Төрийн Бус Байгууллагад ажиллаж байсан туршлагаасаа хуваалцлаа. Мөн тэрээр хэлэхдээ хэдийгээр холбооны Ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүд бүгд завгүй ажилтай хүмүүс боловч ТББ-д ажиллаж сайн дурын ажил хийх нь хүнд хамгийн их урам зориг төрүүлдэг хэмээн онцоллоо.

Холбооны шинэ Ерөнхийлөгч ноён Жаргалсайхан АНУ-н Элчин Сайдын Яамны хамт олон болон тэдний АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбооны үйл ажиллагааг дэмжин нэгэн цөм болон хамтран ажиллаж байдагт талархан Элчин Сайд ноён Жонатан Эдлтонд баярлаж талахрлаа илэрхийллээ.

Үдийн зоог дээр, АНУ-н Элчин Сайдын Яамны Олон Нийттэй Харилцах албаны ажилтан Э.Уянга нэгдүгээр сард болсон бага хурлын үеэр холбоонд шинээр элссэн 50 гишүүний бүртгэлийг “Хөгжлийн элч” холбооны ерөнхийлөгч Жаргалсайханд гардуулахын зэрэгцээ тус холбооны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн үйл ажиллагааг дэмжин Олон улсын зочлолын хөтөлбөрийн оролцогч ноён Хоролсүрэнгийн холбоонд өгсөн мөнгөн хандивыг гардуулав.

 

 
 
© 2007-2011 MASA – Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.