EnglishМонгол
 
 
   
 
  Home page » News
Wednesday, September 20, 2017   
 
Home page
About Us
International Exchange Alumni
Membership
How to Partner | Contact Us
Scholarships, Fellowships and Grants
Activities
News
International Exchange Alumni Newsletters
Alumni story
Photo gallery
Activities-stories
Төслийн уралдаан (AEIF)
 
"Хөгжлийн элч" холбоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөрөнгө босгох үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

2011 оны 5 сарын 13ны өдөр АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбоо нь энэ зун зохион байгуулагдах гэж буй “TRY Asia-Монгол”  хөтөлбөрт зориулсан мөнгөн сан нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж 15 мянган долларыг тус хөтөлбөрт нэмэрлэхээр боллоо.

“TRY Asia” хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ард түмэн болоод нийгмийн дунд хүлээн зөвшөөрүүлж тэдний эрхийг хамгаалах зорилготой олон улсын шинж чанартай жил бүр зохион байгуулагддаг хөтөлбөр бөгөөд урд жилүүдэд Азийн 7 оронд зохион байгуулагдаж, энэ жил Монгол оронд Америкын засгын газрын хөтөлбөрт оролцогч М.Ундрахбаяраар ахлуулсан “Түгээмэл хөгжлийн төв”-ийн удирдлага дор зохион байгуулагдах гэж байна. Монгол болон Азийн бусад долоон орныг оролцуулан 76 оролцогч ирнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 38 үндсэн хөтөлбөрийн оролцогчид, 38 сайн дурын туслах ажилтануудаас бүрдэх юм.. Энэхүү хөтөлбөрт оролцогчид нь 10 хоногийн турш Монгол орноор аялан сургууль, олон нийтийн болон төрийн байгууллагуудаар зочлон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ хангалт асуудлын талаар ярилцах юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар эерэг ойлголт түгээх, тэдний эрх үүрэг, авьяас чадвар болоод нийгэмдээ туслах гэсэн чин хүслыг олонд таниулах зорилготой илтгэлүүд тавих юм.

Try-Asia хөтөлбөрийн зорилго нь АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбооны “Хүн бүхэнд тэнцүү боломж олгож нээлттэй нийгэм байгуулах” зорилготой нийцэж байгаа нь тэдний хамтын ажиллагааны гол тулгуур болж байна.

“Хаан Банк”-ны театрт болсон Try Asia хөтөлбөрт зориулсан хөрөнгө босгох үйл ажиллагааны үеэр нийт 15 мянган доллар цугларсан бөгөөд, үүний тодорхой хэсэг нь тухайн үйл ажиллагааны таксаас, дийлэнх нь хувийн компаниудын хандиваар боссон байна. Үүний зэрэгцээ 20 гаран сийлбэр болоод уран зургууд хандивлагдсан бөгөөд үйл ажиллагааны үеэр дуудлага худалдаагаар зарагдсан ажээ. Энэ бүх зураг болон сийлбэрийг Монголын урчуудын холбооноос Try-Asia үйл ажиллагааг дэмжин хандивласан юм.

АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбооны Ерөнхийлөгч ноён Жаргалсайхан илтэлийн үеэрээ “Жинхэнэ хөгжил дэвшил гэдэг бол хүн болгон тэгш боломжтой үед л бий болно. Ардчилал болоод тэгш эрхт байдлыг бататгахын тулд биеийн болоод оюуны хувьд таны оролцоог барьж буй бүхий л хил хязгаарыг даван дийлж тэмцэх хэрэгтэй. Бид Америкад суралцсан Монголчуудын хувьд энэхүү асуудлыг хөндөн гаргах, үүний төлөө хөдлөх эхний хүмүүсийн нэг байх ёстой юм” гэжээ.

 
 
© 2007-2011 MASA – Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.