EnglishМонгол
 
 
   
 
  Home page »
Wednesday, September 20, 2017   
 
Home page
About Us
International Exchange Alumni
Membership
How to Partner | Contact Us
Scholarships, Fellowships and Grants
Activities
News
International Exchange Alumni Newsletters
Alumni story
Photo gallery
Activities-stories
Төслийн уралдаан (AEIF)
 
Америкт төгсөгчдийн төслийн уралдаан AEIF

Төрийн департаментаас анх 2011 онд Америкт төсөгчдийн төслийн санг бий болгосон ба гол зорилго нь дэлхийн олон оронд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг шийдэл болон нийтлэг үнэт чанарыг хөхиүлэн дэмжих төгсөгчдийн санал санаачлагыг дэмжих юм. AEIF нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй солилцооны болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төгсөгчдийн дунд явагддаг ба энэхүү төслийн уралдаанаар төгсөгчдийг өөрсдийн олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглан олон нийтэд чиглэсэн төсөл үйл ажиллагаад хэрэгжүүлэхэд санхүүжилт олгодог хөтөлбөр юм.

AEIF 2014

Зөв сонголт Гэрэлт ирээдүй

2014 оны АНУ-ын Төрийн департаментын Олон улсын солилцооны хөтөлбөрт хамрагдагсдын холбооноос жил болгон явуулдаг AEIF төслийн уралдаанд Монгол улсаас хоёр төсөл тус тус шалгарч мөн санхүүжилт авсан.

Мэргэжил сонголтын сорилууд

Хүүхдүүд та бүхэн өмнөх ангиудад мэргэжил сонголтын тухай цэгцтэй ойлголттой болсон гэдэгт итгэж байна. Өмнөх хичээлүүдээр мэргэжлээ зөв сонгохын ач холбогдол, мэргэжлээ хэрэв буруу сонговол ямар хор уршиг гарах талаар сануулж, түүнчлэн мэргэжил сонголтод нөлөөлөх хүчин зүйлс, мэргэжилт сонголтын үе шатуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч байсан байхаа.

Одоо чи өөртөө яг ямар мэргэжил тохирох талаар санаа зовж, түүнийгээ тодорхойлж чадахгүй бол, сорилууд дээр ажиллавал тун тустай байдаг. Сорил гэдэг бол олон зуун хүмүүсийг хамруулан, ерөнхий чиг хандлагыг тодорхойлсон судалгаа юм. Иймд мэргэжил сонголтын сорилт чамайг ямар мэргэжил тохирох боломжтойг харуулах юм.

Та бүхэнд хамгийн өргөн хэрэглэгддэг сорилыг танилцуулья. Энэ бол яг одоо байгаа сонирхол, авьяас, ур чадвар дээр суурилж судалсан судалгаа байгаа.

Эхний сорил http://www.masa.org.mn/test1.pdf 40 асуулттай судалгаа байгаа. Асуулт бүрийг анхааралтай уншаад зохих хариултын оноог тавиарай. Яг тийм гэж хариулбал 2 оноо, заримдаа гэвэл 1 оноо, бараг үгүй, үгүй гэж хариулбал 0 оноо тавиарай.

Жишээлбэл, Интернет, номноос мэдээлэл цуглуулдаг уу гэсэн асуултад тийм гэж хариулбал, харалсан дөрвөлжинд 2 гэж бичнэ гэсэн үг.

Ингээд бүх асуултад хариулсын дараа, хамгийн дор нийт оноо гэсэн мөрөнд багана бүрийн нийлбэр оноог гаргана. Тэгээд аль багана өндөр оноо авсан байна түүнийгээ дугуйлна. Багана бүр өөрөө A,B,......H гэсэн дугаартай. Иймд хариултаа дараах линкээс хараад ямар мэргэжил тохирохыг хэлж өгнө.

Гэхдээ сорил чиний хүсч байгаа мэргэжил тохирохгүй байж болно гэдгийг ойлгоорой. энэ сорил яг одоо байгаа авьяас, сонирхол, чадвар дээр чин суурилж байгааг анхаараарай. Яагаад гэвэл, хүсч байгаа мэргэжилд шаардагдах ур чадвар одоогоор бүрдээгүй бол, хүссэн мэргэжил чинь сорилоор гарч ирэхгүй гэсэн үг. Энэ нь чамд өөрийгөө нээж, шинэ шинэ чадварт суралцах шаардлагатайг харуулж байгааг ойлгоорой.

Дараагийн сорил бол Холландын сорил гэдгээрээ алдартай сорил юм. Энэ сорилд http://www.masa.org.mn/test2.pdf нийтдээ 6 бүлэг байгаа.

Бүлэг тус бүр таны зан чанар, төрх байдал, хийж чаддаг зүйлс, хобби, дуртай зүйлс гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. За ингээд бөглөхдөө ур чадварын жагсаалт бүрийн урд "тийм" гэж хариулсан үед чагталж тэмдэглэнэ. Нийт хэдийг чагталснаа бүлэг тус бүртээ гаргаж ирээрэй. Ингээд аль бүлэгт хамгийн их чагталснаа гаргаж ирнэ.

Ингэсний дараа чамд аль бүлгийн ажил мэргэжил тохирч байгаа харах боломжтой. За хариуг http://www.masa.org.mn/result.pdf линкээр орж хараарай.

Энэ хоёр сорилын огтолцол дээр чиний сонговол зохих мэргэжлүүд гарч ирнэ гэсэн үг.

Эцэст нь тохирох мэргэжлээ сонгоод, түүн дээр судалгаа хийхийн дулд чамд гэрийн даалгавар өгье.Эн бол "Мэргэжлээ зөв сонгохын тулд би юу хийх ёстой вэ? гэсэн бяцхан судалгаа байгаа юм. Энэ судалгаа http://www.masa.org.mn/test3.pdf өмнөх хичээлүүдээс олж авсан бүх мэдээлийг багтаасан ирээдүйн мэргэжлийнхээ талаар судалгаа хийх цогц асуулга юм шүү. Хэрэв чи зөвхөн сонсоод орхих бус, үйлдэл хийж, ирээдүйн мэргэжлийнхээ талаар судалгаа хийх тусам, мэргэжилээ зөв сонгоход чинь туслах юм шүү.

Мэргэжил сонголтын цуврал хичээлүүд

Сургуулийн нийгмийн ажилчтанууд

Ажил мэргэжлийн өдөрлөг

 
 
© 2007-2011 MASA – Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.