EnglishМонгол
 
 
   
 
  Home page »
Wednesday, September 20, 2017   
 
Home page
About Us
International Exchange Alumni
Membership
How to Partner | Contact Us
Scholarships, Fellowships and Grants
Activities
News
International Exchange Alumni Newsletters
Alumni story
Photo gallery
Activities-stories
Төслийн уралдаан (AEIF)
 
Гишүүнчлэл

Хөгжлийн Элч

АНУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөрт
Оролцогчдын Монголын Холбооны Гишүүнчлэлийн Дүрэм

АНУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөрт Оролцогчдын Хөгжлийн Элч Холбоо (МАСА) нь 2007 оны 9-р сард АНУ-ын Засгийн Газрын тэтгэлэгээр тус орны их дээд сургуульд боловсрол эзэмшсэн мөн богино хугацааны солилцооны хөтөлбөрт хамрагдсан монголчуудыг төлөөлөн байгуулагдсан билээ.

Тус холбоо нь Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжын Улаанбаатар хотын номын сан дахь Америкийн соёл, мэдээллийн төвд байрладаг.

Холбооны зорилго нь хоёр орны олон талт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, АНУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсадын нийгэм, улс орныхоо төлөө хийж буй ажлыг сурталчлан таниулахад оршино.

Холбоо нь зорилгынхоо хүрээнд  дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

  • АНУ-ын Засгийн Газрын тэтгэлэг хүртсэгсэд тэр дундаа тус улсын Засгийн Газрын тэтгэлгээр Америкийн их дээд сургуульд одоо суралцаж буй хийгээд өмнө нь суралцаж төгссөн хүмүүсийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх,
  • Өөр оронд буй АНУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөрт Оролцогчдын бусад холбоотой харилцаа холбоогоо бэхжүүлэх, мэдээ солилцох, хамтран ажиллах,
  • Монгол – Америкийн ард түмний хооронд нөхөрсөг, хүмүүнлэг, оюунлаг харилцааг хөхүүлэн дэмжих
  • Хүүхэд залууст Монгол, Америкийн түүх соёл, хэл заншилыг таниулах замаар олон үндэстний эрх тэгш байдлыг ойлгуулах, төлөвшүүлэх,
  • НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтод туссан ДОХ, байгаль орчин, боловсролын асуудал, эхийн болон нярайн эндэгдлийг арилгахад АНУ-ын ЭСЯ болон бусад байгууллагатай нягт хамтран ажиллах,
  • АНУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрийг сурталчлан таниулах, хөтөлбөрт хамрагдсан монголчуудын дэлхий нийт, Монголынхоо нийгмийн төлөө хийж буй үйлийг олон нийтэд таниулах,
  • Америкийн их дээд сургууль, коллежид суралцахаар зорьж буй монгол залууст мэдээлэл, зөвлөгөө өгөх, туршлага хуваалцах,
  • МАСА-гийн зорилгод нийцсэн бусад үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх.
Гишүүнчлэлийн нөхцөл

А. Холбоонд гишүүнээр элсэх нь сайн дурын үндсэн дээр тулгуурлах бөгөөд АНУ-ын Засгийн Газраас зохион байгуулсан аливаа тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрт хамрагдсан хэн бүхэн элсэх боломжтой.

Б. Холбооны гишүүд гишүүнчлэлийн дараах зэрэглэлд хуваагдана:

  1. Үндсэн гишүүн: АНУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй тэтгэлэгт болоод солилцооны хөтөлбөрийг дүүргэж, Холбооны удирдах зөвлөлөөр гишүүнчлэл нь баталгаажсан хувь хүнийг тооцно.
  2. Дэмжигч гишүүн. Дэмжигч гишүүдийг дараах дэд зэрэглэлд хуваана:

  1. Сайн дурын - Америкийн их дээд сургуулийг төгссөн, Холбооны зорилгыг дэмждэг, Холбооны удирдах зөвлөлөөр гишүүнчлэл нь баталгаажсан хувь хүн.
  2. Байгууллагын - Холбооны зорилго, зорилтыг дэмжин ажиллаж, санхүүгийн болон бусад туслалцаа үзүүлдэг, Холбооны удирдах зөвлөлөөөр гишүүнчлэл нь баталгаажсан бизнесийн болоод эрх зүйн бусад аж ахуй нэгж.
  3. Хүндэт- Холбооны үйл ажиллагаа болоод Монгол – Америкийн боловсрол, соёлын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, удирдах зөвлөлөөр гишүүнчлэл нь баталгаажсан хувь хүн. Хүндэт гишүүдийг Холбооны удирдах зөвлөлөөс сонгоно.
Гишүүнчлэлийн журам
  1. Холбооны үндсэн болоод сайн дурын гишүүн болохыг зорьж буй хувь хүн, албан байгууллага Холбооноос гаргасан өргөдлийн маягтийг заавал бөглөх үүрэгтэй ба Холбооноос шаардлагатай гэж үзвэл бусад мэдээллээр хангана. Өргөдөл гаргагч нь гүйцэд бөглөсөн өргөдлийн маягтийг (гишүүнчлэлийн хураамжийн хамт) Холбооны нарийн бичиг болон АНУ-ын ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Хэлтэсийн Төгсөгчдийн Зохицуулагч-д илгээнэ.
  2. Гишүүнчлэлийн өргөдлийн маягтийг Холбооны Удирдах зөвлөлөөр хэлэлцэх бөгөөд өргөдлийг хүлээн авах болон түдгэлзэх бүрэн эрх эдлэнэ. Удирдах зөвлөл өргөдөл хүлээж авсанаас хойш нэг сарын дотор хариугаа мэдэгдэнэ.
Гишүүний давуу тал
МАСА-гийн гишүүн болсноор:
  1. Засгийн газрын санхүүжилттэй тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрт хамрагдан төгссөний хувьд эргээд нийгэмдээ үйлчлэх, сурсан мэдсэнээ зориулах, тэтгэлэгт шалгарсан одоогийн оролцогчдоо дэмжиж ажиллахын хажуугаар мэргэжлийн болоод хувь хүний мэдлэг чадвараа улам бүр төгөлдөржүүлэх боломжтой.
  2. АНУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрийн хүчирхэг сүлжээнд нэгдэх,
  3. Олон улсын боловсрол солилцооны хөтөлбөрт хамрагдсан бусад төгсөгчидтэй холбоотой байх олон төрлийн үйл явдал, арга хэмжээнд оролцох,
  4. Одоо тэтгэлэг хүртэн сурч, судалгаа хийж буй бусадтайгаа ойртон нөхөрлөх, хамтран ажиллах.
Гишүүний эрх
Жилийн хураамжаа төлсөн гишүүн бүрийг эрх бүхий гишүүн гэж үзнэ. Эрх бүхий гишүүн нь дараах эрхийг эдлэнэ:
  1. Холбооны үйл ажиллагаатай холбоотой аливаа хэрэгт санал өгөх,
  2. Хурлаар хэлэлцэж буй асуудалд санал өгөх, нэмэлт өөрчлөлт, тогтоол санал болгох,
  3. Холбооны аль ч албан байрт хүлээн зөвшөөрөгдөх,
  4. Холбооны үйл ажиллагаа, хурал чуулганд оролцох,
  5. Холбооны эд хэрэгслийг ашиглах,
  6. Ажлын цагаар Холбооны нийт бүртгэл, санхүүгийн тайлан тооцоог нягтлах,
  7. Холбооноос хэвлэл, материал хүлээн авах зэрэг болно.
Гишүүний үүрэг, хариуцлага
Гишүүн бүр Холбооны зорилго, зорилтыг дэмжин ажиллаж Холбооны нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл хийхээс зайлсхийнэ. Бүх гишүүд ямар ч үед Холбооны дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулах ба дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ:
  1. Холбооноос гаргасан дүрэм, журмыг цаг тухай бүрт дагаж мөрдөх,
  2. Холбооноос зохиосон хурал, зөвлөгөөн, бусад арга хэмжээнд нэг бүрчлэн оролцох,
  3. Холбооны татвар, хураамж, бусад нэхэмжлэлийг даруй төлөх,
  4. Гишүүн нэг бүр одоо оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим шууданы хаяг зэргээ Төгсөгчдийн зохицуулагч болон Холбооны Нарийн бичигт тогтмол мэдэгдэх үүрэгтэй ба хэрэв дээрх мэдээлэл өөрчлөгдвөл Төгсөгчдийн зохицуулагч, Нарийн бичигт тэр даруй мэдэгдэнэ.
Бүртгэлийн болон гишүүнчлэлийн хураамж:
  1. Бүртгэлийн хураамжыг (Удирдах зөвлөлөөс тогтоосон) Үндсэн болон Дэмжигч гишүүн бүр гишүүнчлэлийн өргөдөлийн маягтын хамт мэдүүлнэ.
  2. Гишүүний жилийн хураамжыг (Удирдах зөвлөлөөс тогтоосон) Үндсэн, Сайн дурын, Байгууллагын дэмжигч гишүүн бүр жил бүрийн эхэнд ирүүлнэ. Зэрэглэлийн ялгаатай гишүүд дараах байдлаар ялгавартай төлнө:
    1. Үндсэн: 20,000 ₮
    2. Сайн дурын: 25,000 ₮
    3. Байгууллага: 100,000 ₮
  3. Гишүүнээр анхлан элсэхэд төлөх бүртгэлийн хураамж бүх төрлийн гишүүдийн хувьд нэг ижил буюу 3000 ₮ байна.
  4. Хэрэв гишүүн нь Удирдах зөвлөлийн тогтоосон хугацаанд хураамжаа төлөөгүй бол дахин нэг сарыг сунгана. Сунгасан хугацаа дууссаны дараа хураамж төлөөгүй хэвээр байвал санхүүгийн эрхгүй гэж үзэн гишүүний эрхийг түдгэлзүүлж, төлбөрийг бүрэн барагдуулах хүртэл Холбооны аливаа арга хэмжээнд оролцох эрхийг хасна.
  5. Гишүүн нь хураамжыг Удирдах зөвлөлийн тогтоосон хугацаанаас хойш зургаан сарын дотор хэсэгчлэн болон бүтнээр төлөөгүй хэвээр байвал Удирдах зөвлөл дүрмийн дагуу гишүүнчлэлийг хүчингүй болгох эрхтэй.
  6. Гишүүдийн овог нэр, оршин суугаа хаяг, холбоо барих мэдээллийг агуулсан бүртгэлийг АНУ-ын ЭСЯ-нд Төгсөгчдийн Зохицуулагч, Холбооны албан байранд хадгална. Гишүүн байхаа больсон хувь хүний нэрийг бүртгэлээс хасна.

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Холбооны дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь Удирдах зөвлөл мөн. Удирдах зөвлөл Холбооны үйл ажиллагааг гардан явуулахдаа батлагдсан дүрмийн дагуу бүтэц, зохион байгуулалтаа баримтлан ажиллаж, Их хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ. Зөвлөлийн даргыг Удирдах зөвлөлийн хурлаар сонгоно. Удирдах зөвлөлийн дарга нь Хөгжлийн Элч Холбоог дотоод болон гадаадад төлөөлөх бүрэн эрхтэйн сацуу Зөвлөлийн хурлыг даргалах, хурлын шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх захирлын хамт гэрээ байгуулах давуу эрх эдлэнэ. Зөвлөл дараах эрхийг хэрэгжүүлнэ.

  • Холбооны дүрмийг өөрчлөх,
  • Холбоог дахин байгуулах болон тараах,
  • Холбооны үйл ажиллагааны бодлого, далайцыг тодорхойлох, урт болон богино хугацааны стратеги, ажлын төлөвлөгөө боловсруулах,
  • Гүйцэтгэх захирлыг томилох хийгээд татан буулгах, түүний ажлын тайланг хэлэлцэх,
  • Холбооны албан байрын бүтэц, зохион байгуулалт, төсөв, тайланг хэлэлцэн батлах,
  • Холбооны хүний нөөцөд анхаарч, шинэ ажилтан элсүүлэх, чөлөөлөх,
  • Холбооны бизнес төлөвлөгөө, төсөвийг батлаж, ажлын биелэлт, санхүүжилтийг урьдчилан тооцож, санал шүүмжлэл өгөх,
  • Аливаа хандив, хөрөнгө оруулалтыг хүлээн авах зэрэг болно.

Зөвлөл 5-аас илүүгүй, сондгой тоотой гишүүнтэй байна. Зөвлөлийн даргын санал болгосныг үндэслэн Зөвлөлийн гишүүнийг 2 жилээр томилно. Удирдах зөвлөлийн ажил, үүргээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хурал байна. Зөвлөл хоёр сард нэг удаа чуулах бөгөөд Зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, бусад ажилтаны дийлэнх олонхын ирцээр (70%–иас дээш) хурлыг хүчинтэйд тооцно. Ээлжит бус хурлыг Зөвлөлийн гишүүний бичгээр илгээсэн хүсэлтийг үндэслэн зарлан хуралдуулж болно. Холбооны Ерөнхийлөгч хүсэлтийг хүлээн авсанаас хойш 10 өдрийн дотор хурлыг зарлана. Хүсэлт гаргасан Зөвлөлийн гишүүн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт гаргаж, өөрийн саналыг бичгээр илгээнэ.

Аливаа асуудлыг хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийднэ. Хэрэв Зөвлөлийн гишүүн хэлэлцэж буй асуудалтай ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзвэл учирыг тайлбарлан санал өгөхөөс татгалзаж болно. Хурал даргалж буй Зөвлөлийн дарга хэлэлцэж буй асуудалтай ашиг сонирхолын зөрчилтэй бол Зөвлөлийн бусад гишүүн хурал удирдаж болно.

Хурлаар хэлэлцсэн асуудал, батлагдсан шийдвэр, нууц санал хураалтын үр дүн, ашиг сонирхолын зөрчилтэй холбоотой тайлбар, гарсан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа Зөвлөлийн гишүүний тайлбар зэргийг хурлын протоколд заавал тэмдэглэнэ.

Зөвлөл нь Холбооны гишүүдийн эрх ашгийг дэмжихийн зэрэгцээ нийгэмдээ хандсан дараах төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхийг зорино.

  • Холбооны гишүүдийн дунд төрөл бүрийн клуб, ажлын хэсэг зохион байгуулах, шинэ хөтөлбөр, үйлчилгээ санал болгох,
  • Нийгэм, соёл, боловсрол, хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх,
  • Олон нийттэй харилцах ажлыг тогтмолжуулах,
  • Холбооны гишүүдийн санал санаачлагыг хөхүүлэн дэмжих, нийтэд таниулах зэрэг болно.
Гишүүнчлэлийн маягт
Гишүүнчлэлийн маягтийн энд дарж бөглөнө үү.
 
 
© 2007-2011 MASA – Mongolian Association of State Alumni. All Rights Reserved.